
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойд зориулсан спортын олон төрөлт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дэд байрыг 37 оноогоор Цагдаагийн хурандаа Д.Мөнхболд даргатай Ховд аймаг дахь Цагдаагийн газар, гутгаар байрыг 42 оноогоор хурандаа Б.Алтанбадралт даргатай Ховд аймаг дахь Онцгой байдлын газар эзэлж, бусдыгаа манлайлав.
Ховд аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдсан энэхүү спортын олон төрөлтийн тэмцээний шилдэг баг тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав биечлэн оролцож баяр хүргэжээ.