Цаг үеийн мэдээ

Энэ сарын 18-аас эхлэн “ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС”-аар хангана

Эрчим хүчний яамны сайдын тушаалаар жил бүр Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож өгдөг.
Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Ховд аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож өгсний дагуу дулааны станцууд өнгөрсөн Ням гарагт халаалтаа зогсоолоо.
Халаалт зогссон ч зуны улиралд нийтийн орон сууцны хэрэглэгчдийг “ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС”-аар хангах шаардлагатай. Тиймээс дулааны хоёр станц 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС”-аар хангахаар бэлтгэлээ хийж байна.
Хэрэглэгчдийг халуун усаар хангахад гарах зардлыг Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалт /400 сая төгрөг/-аар санхүүжүүлж ажиллахаар төсөвлөжээ.