Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг өнөөдөр аймгийн төв талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус дадлага, сургуульд гамшгаас хамгаалах 12 алба, 39 мэргэжлийн анги жагсан оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Дүгэржав, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх ёстой 15 нэр төрлийн зүйл”-ийг шалгалаа.

Энэхүү дадлага сургуулийг зохион байгуулснаар газар хөдлөлтийн гамшгийн үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой.

Улсын хэмжээнд нэгэн зэрэг явуулсан тус дадлага сургуульд Ховд аймгийн 17 сумын 578 Төрийн болон Төрийн бус байгууллага, 58914 хүн хамрагдлаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.