Цаг үеийн мэдээ

“НАУРЫЗ”-ын баярын хурлын үеэр “9 АЛДАРТАН”-аа тодрууллаа

Жил бүрийн 3-р сарын 22 ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “НАУРЫЗ”-ын баяраар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шилдэг тэргүүний хүмүүсийг шалгаруулан “9 АЛДАРТАН”-аар өргөмжилдөг уламжлалтай.

Энэ жилийн хувьд:
“АХМАД ЗҮТГЭЛТЭН”-ээр: Эрежэвийн Кабетай
“ЭНЭРЭЛТ ЭЭЖ”: М.Хулстай
“ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН”-ээр Шөгейбайн Гүлзада
“ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар Минепийн Бердгүл
“ТЭРГҮҮНИЙ БИЗНЕСМЕН”-ээр Бекдоржийн Хойчбай
“ТЭРГҮҮНИЙ МАЛЧИН”-аар Маркатагийн Сарсенбай
“ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар н.Хуандага
ТЭРГҮҮНИЙ АВЬЯАСТАН”-аар Төкөгөн Бахат
“ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ”-аар Серикболын Нурбота нарыг шалгаруулан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЭНГЭРИЙН ТУУЗ” мөнгөн шагнал гардуулан өгч баяр хүргэлээ. 9 алдартны шагналыг “НАУРЫЗ”-ын баярын хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн “НАУРЫЗ”-ын баярыг угтан зохион байгуулсан зарим уралдаан тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байранд шалгарсан оролцогчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Энэ жилийн Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан “Ховд айтыс 2019” олон улсын харилцаа дууны наадам, казах курес, домборын аялгуу тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах уралдаан зэрэг соёл урлаг, спортын арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд казах иргэд ажиллан амьдарч буй Ховд, Буянт, Үенч, Булган зэрэг сумдад тус баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.