Цаг үеийн

Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хоёр дахь шатны шалгаруулалт боллоо

ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 2019 оны Улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинэчлэгдсэн журмын дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд аймгууд орон нутагтаа төслүүдийг хүлээн авсан юм. Үүнд, Ховд аймгийн хэмжээнд 59 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлсэнээс 37 төсөл нь эхний шатандаа шалгарчээ.

Тэгвэл өчигдөр /2019.07.05/ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт”-ын хоёр дахь шатны шалгаруулалт боллоо. Энэ үеэр иргэн, аж ахуйн нэгжүүд төслийн товч танилцуулгаа хийлээ. “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо”-ны хуралдаанаар тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал, онцлог, давуу тал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан байдал зэргийг авч хэлэлцэв.