Боловсрол, Эрүүл мэнд

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” ӨЭМТ-тэй гүйцэтгэлийн гэрээ байгууллаа.

Энэ үеэр ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж болох ӨЭМТ-үүдэд ажиллаж буй эмч нарыг мэргэжил,  мэдлэгээ ахиулан, мэргэшин суралцахад нь анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо.