Цаг үеийн мэдээ

ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн баяр наадамд Улсын харцага Г.Алтангэрэл, Өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, начин Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Энэ жилийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, Б.Батмөнх аймгийн заан Б.Батхуяг, ахлах гарын даагаар Б.Шоовдой, С.Загдсүрэн, гарын даагаар Б.Авирмэд, Д.Баттулга, бөхийн тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн нар ажиллаж байгаа юм.