Цаг үеийн мэдээ

Өсвөрийн бөхийн барилдаанд Ц.Сумъяабазар түрүүллээ

Ховд аймгийн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд 15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв. Харин их шөвөгт Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-оргил нар шалгарлаа.

Аймгийнхаа баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж амжилт гаргасан бөхчүүдийн шагналыг ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэв.