Цаг үеийн мэдээ

АЛТАН МАЙДАР БУРХАНЫГ 7-Р САРЫН 23-НЫ ӨДӨР АМИЛУУЛНА

Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан 8-р сарын 8-нд тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн Алтан Майдар бурханыг залах ёслолын үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ, Ганданпунцагчойлин хийд, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” хамтран зохион байгуулах гэж байна.

Алтан Майдар бурханы сүншиг оршоолгож, амилуулах шашины зан үйлийг маргааш буюу 7-р сарын 23-ны өдрийн өглөө 10 цагаас үйлдэх юм. Энэ үеэр сүсэгтэн олонд зориулан Цагаан дарь эхийн авшиг буюу нас буян арвижуулах бурханы сургааль айлдана.

Бурханы шашины тус зан үйлд оролцохоор ирсэн Далай багшийн Найчинчойжин хувилгаан тэргүүтэй лам хуврагууд, Англи, Америк улсаас ирсэн шашин номын үйлстнүүдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.