Хөдөө аж ахуй, байгаль экологи

ХОВД АЙМГИЙН ТӨВӨӨС 37 КМ, МАНХАН СУМААС 42 КМ-ИЙН ЗАЙД 3,8 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Өнөөдөр орон нутгийн цагаар 14 цаг 11 минут 58 секундэд Ховд аймгийн төвөөс 37 км, Манхан сумаас 42 км-ийн зайд 3,8 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв: Өргөрөг 47.71N, Уртраг 91.87E. Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болсон гэж үзэж байгаа юм. Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсныг нарийн тогтоохоор Макро судалгаа хийж ажиллаж байна.