– Худалдан авах ажиллагааны талаар:
Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-ын 1.6, 4-ийн 1 болон 4.1.2 дугаар заалтууд, ”Цахим Ховд”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль “ – ийг сурталчилж, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, бусад сангийн эх үүсвэрээр зохион байгуулах худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд худалдан авах ажиллагааны талаархи мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн “Шилэн тендер-2022” арга хэмжээний хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг сурталчлах ажлыг хүсэлт ирүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Нисэх буудал, Политехник коллеж, БОАЖГазар, Татварын хэлтэс зэрэг байгууллага болон 17 сумын Засаг даргын орлогч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг тус тус өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13 –ны өдрийн А\03 дугаар тушаалаар “Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах журам”–ыг баталж, тендерииг нээсний дараа 1–3 өдөрт багтаан үнэлэх, үнэлгээний хорооны хурлыг нээлттэй, ил тод байдлаар лайваар шууд иргэдэд хүргэх гэх мэт өөрчлөлтийг оруулан мөрдөн ажиллаж байна.
2022 оны 01 дүгээр сараас эхлэн Сангийн яамны шинэчлэн баталсан Тендерийн жишиг баримт бичгүүдийг цахим системд эрх нээлгэсэн агентлаг, сумдад хүргүүлэн арга зүйгээр ханган худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллалаа.
2022 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэх тогтоол шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэх, бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, удирдлагыг мэргэшил, арга зүй, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, “ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЯ” уриан дор үйл ажиллагаагаа явуулсан.
Худалдан авах ажиллагааны талаархи хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан Сангийн Яаманд 2 удаа явцын тайланг хүргүүлсэн ба аймгийн Засаг даргад явцын тайланг 2 удаа гаргаж хүргүүлэн хяналт тавин ажиллалаа. Үнэлгээний хорооны гишүүдтэй байгуулах “Хариуцлагын гэрээ” -ний загварыг аймгийн Засаг даргын 2021 оны 190 тоот Захирамжаар батлуулан худалдан авах ажиллагааны үйл явц бүрд хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Ховд аймагт 2022 онд 57.942.742.640,0 / тавин долоон тэрбум есөн зуун дөчин хоёр долоон зуун дөчин хоёр зургаан зуун дөчин / төгрөгийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан байна. Үүнээс орон нутгийн хөрөнгө оруулалт: Байгаль хамгаалах сангаас 95.0 сая төгрөг, Замын сангийн хөрөнгө оруулалт 8 ажил 650,0 сая төгрөг, орон нутгийн төсвөөр 13 ажил 1.257.500.000,0 төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 8 ажил 1.386.000.000,0 төгрөг, олон улсын байгууллага зээл тусламжаас 2 ажил 343.742,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хуулийн хүрээнд зохион байгуулагдсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 ажил 53.219.900.000,0 төгрөгийн ажил Ховд аймагт эрх шилжиж ирсэн. Үүнээс 1 төсөл хөтөлбөр буюу Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга (Ховд, Манхан сум) ажил нь төлөвлөсөн хугацаанд худалдан авах ажиллагаа нь зохион байгуулагдсан боловч Төрийн хэмнэлтийн тухай хууль, УИХ-ын төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь буцаан татагдсан ба 2022 оноос шүүхийн шийдвэр, шүүхийн тодорхойлолт, нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг 100% цахимаар авах нөхцлийг төрийн худалдан авах ажиллагааны газраас бүрдүүлэн, тендерт оролцогч аж ахуйн нэгж, бизнесүүдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна.
Тендерт оролцогчдод орон нутгийн давуу эрх тооцон, 2022 онд 17.2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дэмжихээр Тендерийн баримт бичигт ирүүлсэн байна. Тендерт оролцсон аж ахуйн нэгжийн 85,2 % – нь орон нутгийн компани, 10,3 % – нь орон нутагт төлөөлөлтэй компани, 4,5% – нь Улаанбаатар хотын компани байна.
2022 онд Ховд аймгийн бүх тендер шалгаруулалтыг төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хуулийн хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулсан ба шууд худалдан авалтаас бусад бүх худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, 2022 оны жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор аймгийн хэмжээнд 129 төсөл хөтөлбөрийн тендерийн урилга, төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын үр дүнг нийтлээд байна..
-2022 онд зарлагдсан тендерийн үнэлгээний хороонд төрийн болон төрийн бус байгууллага болон иргэний төлөөллөөс давхардсан тоогоор 512 хүн хуулийн хүрээнд ажиллаж, ил тод байдлын индекс бөглөсөн байна.
2022 онд tender.gov.mn цахим системийн өгөгдлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас шинэчилж, шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар тендерт оролцогчдын шалгуур үзүүлэлтийн 60 хувийг цахим системээр үнэлэх боломжтой болсон. Сангийн яамны хөрөнгө оруулалтын цахим систем, Боловсролын үнэлгээний төв, Нийгмийн даатгал, Татварын цахим системээс холбогдох мэдээллийг татаж үзэх бүрэн боломжтой болсон.
-2022 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан ба төлөвлөгөөний биелэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар 100 хувь цахим системд бүрэн зарлагдсан биелэлттэй байна.
Захиалагч болон тендерт оролцогч нарт цахимаар мэдээллийг тухай бүрд нь хүргэж, 2022 оны эхнээс шинээр мөрдөх Тендерийн жишиг бичиг баримтыг бизнес эрхлэгчдийн имэйл хаягаар хүргэх ажил зохион байгуулсан. Үнэлгээний хороонд ажиллах 575 хүнийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, шинээр худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтанд 4 удаа зохион байгуулж нийт 300 гаруй хүн хамрагсданаас 110 хүн шалгалтанд тэнцэж гэрчилгээ авсан байна.