Соёл урлаг, спорт

ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2019 оны 03-р сарын 26-28 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид 1-р байранд шалгарсан бол, Волейболын ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид 3-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Тус тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.