Соёл урлаг, спорт

ХОВД ИХ СУРГУУЛИЙН “БАГШ, ОЮУТНЫ УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ” БОЛЛОО

Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ оны есдүгээр сард болно. Тус ойн арга хэмжээг угтан Ховд их сургуулийн сургалтын нэгдсэн алба, оюутны холбоо хамтран багш, оюутны авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “Багш, оюутны урлагийн анхдугаар наадам”-ыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Урлагийн наадмын нээлтэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож урлагийн наадам, ажилтан, багш, оюутнуудад амжилт хүслээ. Урлагийн наадамд ХИС-ийн Монгол хэл, Уран зохиол, Боловсрол судлал, Газарзүй, геологи, Биеийн тамир спорт, Математик мэдээлэл зүй, Гадаад хэл соёлын тэнхим зэрэг 13 тэнхим тус бүрээс нэг баг, мөн ХИС-ийн Баян-Өлгийн аймаг дахь салбар сургуулийн баг, захиргаа аж ахуйн ажилтнуудын баг гэсэн 15 баг оролцлоо. Оролцогчид багийн мэндчилгээ, дуэт болон хамтлаг дуу, гоцлол дуу, хамтлаг бүжиг, хөгжмийн номер, багийн тусгай үзүүлбэл гэсэн 6 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Эрхзүйн тэнхимийн баг тэргүүллээ.

Шилдэг оролцогчид ирэх 9 сард болох сургуулийн 40 жилийн ойн арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтод оролцоно.