Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“АЛТАН ХЭЛХЭЭ” УРАН НУГАРАЛТЫН УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО

“Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Алтан хэлхээ” уран нугаралтын Улсын уралдааныг өнөөдөр аймгийн ГБХЗХГ-т зохион байгууллаа.

Уран нугараач хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн илрүүлж, уран нугаралтын урлагийг олон нийтэд таниулан сурталчлах, уламжлан үлдээх зорилгоор аймгийн ЗДТГ, БСУГ хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус уралдаанд нийт 50 орчим нугараач хүүхдүүд оролцсон юм.


“Алтан хэлхээ” уралдаанд оролцогчид хамтлаг, гоцлол гэсэн хоёр төрлөөр, үндэсний хэв шинжийг агуулсан болон орчин үеийн буюу модерн үзүүлбэрүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.