Цаг үеийн мэдээ

МХГ-ЫН САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгонтой холбогдуулан МХЕГ-аас “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн Төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил болгон зарласан байна. Энэ хүрээнд МХЕГ-ын БОГУУХГ-аас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”, ДБХГ, ХНХТХГ-аас “Эрүүл, аюулгүй орчинд таны оролцоо” сэдэвт аяныг 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд хамтатган зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн МХГ-аас орон нутгийн хэмжээнд өрнүүлэх сарын аяныг нээж, зөвлөн туслах өдөрлөг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ХОХБТХ-ийн дарга С.Гантөмөр болон ХХҮГ, ОБГ, НДХ, Татварын хэлтэс, Ховд Азза ХХК, “Ховд” дулааны станц зэрэг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 32 төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн удирдлага, ажилтан албан хаагчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

Нээлтэд оролцсон ААН, байгууллагууд иргэдэд үйл ажиллагааны чиг үүргээ сурталчлан зөвлөмж, гарын авлага тарааж, 35 гаруй нэр төрлийн багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, аяны хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээрхи аяны хүрээнд аймгийн МХГ-аас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлийн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, холбогдох сургалт явуулах, байгууллагуудтай хамтран иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, тэдний санал хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.