Соёл урлаг, спорт

ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАВХАН АЙМАГТ БОЛНО

Жүдо бөхийн өсвөрийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 4-6-нд Завхан аймагт болно. Тус тэмцээнд Ховд аймгийн Өсвөрийн жүдочид оролцохоор багш дасгалжуулагчдын хамт Завхан аймгийг зорьлоо. Энэхүү тэмцээнд манай аймгаас 68 тамирчин  49 жингээр оролцох юм.

Тус тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлснээр баг тамирчид маань ирэх тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Ховд аймагт 27 жингээр зохион байгуулагдах Жүдо бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох аж.