Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ ИНЖЕНЕР Н.НАЦАГНЯМЫН ЛЕКЦ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 250 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

Булган сумын уугуул, Монгол Улсын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР”, “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлөрүүдийг орчин үеийн шинжлэх ухааны инновацитай хослуулах нь” сэвдээр лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдөр зохион байгуулагдсан тус лекц, хэлэлцүүлэгт аймгийн Төрийн болон Төрийн өмчийн оролцоотой 44 ААН, албан байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцсон юм.

Монгол Улсын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням энэхүү лекцээрээ үндэсний инноваци, түүнийг хэрхэн хөгжүүлэх, ардчилсан тогтолцооны гажуудал, саармаг тогтолцооны ач холбогдол зэргийг Улс орнуудын улс төрийн тогтолцоо, түүхэн замнал, бодит жишээнд тулгаарлан тайлбарлаж, оролцогчдын асуултад хариулан нээлттэй ярилцлаа.

Тэрээр “Манай улсад инноваци хөгжихгүй байгаа шалтгаан нь улс төрийн, ардчилсан тогтолцооны гажуудалтай холбоотой. Тогтолцоог өөрчлөхийн тулд Эртний Хүннүчүүдийн үеэс эхлэн Швед, Швейцар, Норвеги, Дани зэрэг улсуудад хэрэгжүүлж ирсэн Хасын онол, Улс төрийн саармаг систем буюу шүүх засаглал, эдийн засгийн эрх баригч лордууд (бизнесмэнүүд), популизм 3 зэрэгцэн орших, гурвалсан тогтолцоог бий болгох шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Мөн энэ үеэр мэдрэлийн эсийн хорт хавдар туссан 6 настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн БНСУ-д эмчлүүлэх зардал 400 сая вонн буюу 1 тэрбум төгрөгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, сайхан сэтгэлийн үүднээс хандив өргөж туслахыг уриаллаа.