Боловсрол, Эрүүл мэнд

ХӨДӨӨГИЙН 16 СУМЫН ЦЭЦЭРЛЭГТ ГЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх асуудал тусгагадсан байдаг. Тиймээс “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудынхаа сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулах асуудалд анхаарч эхний ээлжинд хөдөөгийн 16 сумын цэцэрлэгт, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах гэрийг хүлээлгэн өглөө.

Цэцэрлэгийн зориулалтаар барьж байсан гэр нь ашиглалтын явцад хуучирч муудан, эвдэрсний улмаас зарим сумдын цэцэрлэгүүд малчдын гэр үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл одоо сум бүр 1-2 гэр цэцэрлэг ажиллуулж СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх боломж нэг шатаар ахиж байна.

Хөдөөгийн 16 сумын цэцэрлэгт гэр нийлүүлэх ажлыг нутгийн хөрөнгө оруулалт буюу нийтдээ 29 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Очирбуян өргөө” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр сумдын цэцэрлэгийн эрхлэгчдэд албан ёсоор хүлээлгэн өглөө.