Цаг үеийн мэдээ

“ХӨДӨЛМӨРЧ ИРГЭД-ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч-Ховд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аюулгүй ажиллагааг төлөвшүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлыг олон нийтэд нээлттэй танилцуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зорилгоор “Хөдөлмөрч иргэд-Хөгжлийн хөтөч” хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг энэ сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон хамтран зохион байгуулагч байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо.

Өдөрлөгт хувиараа хөдөлмөр эрхлэгч 130 гаруй иргэн, ”Шим ус” ОНӨААТҮГ, Ховд дулааны хоёрдугаар станц, Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Онцгой байдлын газар, Хот тохижуулахын газар гэсэн 5 байгууллагын 100 гаруй албан хаагч, Хөдөлмөрийн бүтээмжийн багийн 19 гишүүн нийт 249 иргэн, ажил олгогч, ажилтан албан хаагчид болон аймгийн удирдлагууд, аяныг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Өдөрлөгийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг танилцуулсан ба “Хөдөлмөрийн бүтээмж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт хийж, тус аянуудын зорилго, зорилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны үйл ажиллагааг дэмжиж ”Шим ус” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын зүгээс ажлын байрны дасгал хөдөлгөөний үзүүлэх тоглолт хийсэн ба аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргалаа. Түүнчлэн аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Үүнээс гадна хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийн үеэр аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд ажил олгогчдыг бүртгэх, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө олгох үйлчилгээ үзүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэн ажлын байранд зуучлах, 2019 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн материал хүлээн авах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа.

Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийн үеэр 14 ажил олгогч аж ахуй нэгж байгууллага, иргэдээс 34 ажлын байрны захиалга авч, ажил хайгч 46 иргэнд ажлын байр санал болгожээ. Мөн төсөл хөтөлбөрт хамрагдах 22 иргэний хүсэлт материал, төслийг хүлээн авч , нийтийг хамарсан ажилд хамрагдах хүсэлтэй 20 иргэнийг бүртгэсэн байна. Мөн энэ үеэр эрүүл, аюулгүй байдлыг эрхэмлэгч байгууллага болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж, төсөл хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн 2 иргэнийг шагнаж урамшууллаа. Түүнчлэн Ховд аймаг дахв Хөгжил политехник коллежид Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан “Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан “Барилгын засал чимэглэлчин” мэргэжлийн сургалтад амжилттай суралцаж, 168 цагийн хичээл судалж, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн нэр бүхий суралцагчдад Сертификат олголоо. Тус суралцагчид ажил эрхлэх ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, материал сонгох, барилгын ажлын үндсийг судлах, шат, вандан угсрах, цаасан өнгөлгөө ба гадаргууг будах ажлыг технологийн дагуу гүйцэтгэх зэрэг ур чадвар, мэдлэг боловсролыг эзэмшсэн байна.

Ийнхүү тус өдөрлөгийн үр дүнд ажил олгогчдоос ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах иргэдийн хүсэлт, материалыг хүлээн авсан ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөвлөгөө зөвлөмж өгч, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөв байдлыг олон нийтэд нээлттэй танилцуулах замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэж ажилласнаараа чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон хэллээ.