Боловсрол, Эрүүл мэнд

МУИС-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР Я.ТӨМӨРБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

Өнгөрсөн хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд 1500 гаруй сурагч 12-р анги төгссөн бол энэ хичээлийн жилд 811 сурагч төгсөнө. Төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, их дээд сургуульд элсэн суралцахад юуг анхаарах, боловсролын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж юунд чиглэгдэж байгаа талаар танилцуулахаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн БСУГ-тай хамтран аймгийн ХДТ-т 11-12-р ангийн сурагчидтай уулзалт хийлээ. Сурагчдад МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь, Д.Эрдэнэбаатар, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг, МУИС-ийн элсэлтийн бодлого, энэ жилийн элсэлтийн журмын онцлог, шинэлэг зохицуулалтын талаар Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх ангийн болон 11 дүгээр сурагчдад танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншсан юм.


1500 гаруй багш ажилчид, 20000 гаруй оюутан суралцагчидтай Монгол Улсын ууган их сургууль нь бүрэлдэхүүн 5 сургуультай, 2 аймагт салбар сургуультай бөгөөд ирэх намар 77 дахь жилийн элсэлтээ авахаар төлөвлөж байна.

Дашрамд мэдээлэхэд МУИС-ийн захирал, Мөст сумын харьяат Я.Төмөрбаатар нь тус сургуулийн түүхэнд Ховд аймгаас томилогдон ажиллаж буй анхны захирал юм. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож орон нутагт төгсөх ангийн сурагчдад ирээдүйгээ харсан чухал шийдвэр гаргахад нь үнэтэй зөвлөмж өгч ажиллаж буй МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсгийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.