Цаг үеийн мэдээ

ТА-3 ТӨСЛӨӨС ОРОН НУТГИЙН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамны удирдлага дор хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс “Орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх” баруун бүсийн сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн орон нутгийн төслийн ажилтан болон цаашид хөгжлийн чиглүүлэгчээр сумдад ажиллах мэргэжилтнүүдийн төлөөлөл 30 гаруй хүн хамрагдав.

Энэ үеэр сургалтад хамрагдагчдад орон нутгийн хөгжлийн чиглүүлэгчийн талаарх ойлголт, ажиллах зарчим, стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал, багийн ИНХ-аас өмнө иргэдийн бүлгийн хэлэлцүүлэг хийж хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг эрэмбэлэн тодорхойлоход чиглүүлэгчийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар цогц мэдээлэл хүргэлээ.

Ийнхүү орон нутгийн чиглүүлэгчдийг бэлгэснээр ард иргэдийн Нийгмийн хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн засаглалыг сайжруулах, ОНХС-ийн үр шимийг иргэд тэгш хүртэх боломж бүрдэх юм.