Соёл урлаг, спорт

ТУСГАЙ ОЛИМПИЙН 2019 ОНЫ БАРУУН БҮСИЙН СПОРТЫН НААДАМ БОЛНО

Монголын тусгай олимпийн 2019 оны баруун бүсийн спортын “Ирээдүйн аваргууд” наадам 2019 оны 09 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд Ховд хотноо болно. Тусгай олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, бие бялдарын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд урам дэм өгөх, туршлага хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжоор хангах, эерэг хандлага тогтоох, нийгэмшүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус наадамд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь- Алтай аймгийн тамирчид оролцож Хөнгөн Атлетик, Ширээний теннис, Бадминтон, Волейбол, Бочче гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Монголын тусгай олимпийн 2019 оны баруун бүсийн спортын наапмыг Монголын Тусгай Олимпийн Хорооноос Ховд аймгийн ЗДТГ, ХБХЭЭХ-ны Ховд салбар, БТСГ,ГБХЗХГ,БОЭТ,ЭМГ,ХХҮГ,Цагдаагийн газар,ХоИС,БСУГ,Жаргалант Сумын ЗДТГ,Норвегийн Тусламжийн Байгууллага,Японы Хүүхдийг Ивээх сан хамтран зохион байгуулна.