Цаг үеийн мэдээ

2019 ОНЫ “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Татварын ерөнхий газраас жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийг “Монголын татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэг. Энэ онд “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 20 дахь удаагаа “ТАТВАР – ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор 5-р сарын 6-10-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ховд аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагааг Ард Аюушийн талбайд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг нарын удирдлагууд оролцож татвар төлөгч ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав.

Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан аймгийн Татварын хэлтсээс иргэд, үйлчлүүлэгчдийн дунд урлаг соёл, спорт, танин мэдэхүйн арга хэмжээ зохиох, аж ахуй нэгж, байгууллагуудад татварын багц хуулиудын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт явуулах зэрэг олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.