Цаг үеийн мэдээ

МОБИКОМ КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ТАЦУЯА ХАМАДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үүрэн холбооны анхдагч оператор болох Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, Хэрэглэгчийн борлуулалтын газрын захирал Б.Эрдэнэ-очир нар Ховд аймагт ажиллав. Энэ үеэр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус корпорацийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада баруун бүс нутаг ялангуяа Ховд, Увс, Баян-Өлгий аймагт Мобикомын хэрэглэгчдийн зах зээл бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Тиймээс дээрх аймгууд руу ялангуяа сургууль, цэцэрлэг гээд боловсролын салбарлуу чиглэсэн ажлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Мобикомын салбарыг анх 2002 оны 10-р сард манай аймагт нээж түүнээс хойш үйлчилгээгээ өргөжүүлсээр өнөөдрийн байдлаар 17 сум 91 багт нийт 70000 гаруй хэрэглэгчтэй болжээ. Мөн 7 хүнийг байнгын, 100 гаруй хүн гэрээт борлуулагчийн ажлын байраар хангасан байна.