Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЗАЛУУ ҮЕИЙН ХӨӨМИЙЧДИЙГ “ХӨӨМИЙ БИТ” СУРГАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн хөөмийн холбоо, Монголын Үндэсний Битбоксын холбоотой хамтран 10-р сарын 31-ний өдөр “Хөөмий бит” анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Үндэсний язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагийг орчин үеийн урлагийн төрөл битбокстой хослуулсан “Хөөмий бит” хэмээх урсгалыг шинэ үеийнхэнд танин мэдүүлэх, зааж сургах зорилгоор үе шаттайгаар зохион байгуулах уг сургалтад 17 сумын 6-25 насны 200 хүүхэд, залуус хамраглаа.


Цаашид тус сургалтыг онлайнаар үргэлжлүүлэн явуулж, улиралд нэг удаагийн танхимын сургалтыг Ховд хотод зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна. Сургалтын сургагч багшаар МҮБХ-ны тэргүүн, МУСТА Б.Нарандэлгэр ажиллаж байгаа юм.

Ийнхүү хөөмийн өлгий нутгийн залуу үеийнхэнд хөөмий, битбокс хосолсон “Хөөмий бит” урсгалыг зааж сургаснаар тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлагаар дамжуулж тэдэнд гоо зүйн боловсрол олгох зэрэг олон чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байна.