Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг спортын наадам-2019” арга хэмжээг 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд Ховд хотод анх удаагаа зохион байгууллаа. Тус арга хэмжээ аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажилтнуудыг чадавхжуулах сургалтаар эхэллээ.

Сургалт зөвлөгөөний эхэнд аймаг, орон нутгийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, ИТХ-ын үйл ажиллагаа, нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл танилцууллаа.


Мөн энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн ССМНСГ-ын дарга Б.Оюуннасан сургалтад оролцогчдод Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн бодлого, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, нийгмийн асуудлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Энэхүү сургалт, урлаг спортын арга хэмжээ нь аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл, сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой юм.

Сургалт, урлаг спортын нөхөрсөг тэмцээний үйл ажиллагаанд нийт 300 орчим хүн оролцлоо.