Бүтээн байгуулалт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ШИНЭ ХОВД” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН 2-Р ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-ыг өнгөрсөн 2018 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэгвэл II-р чуулганыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Ховд хотод зохион байгуулж байна.

Тус чуулганд УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, 17 сумын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг Олон улсын байгууллагууд болон ОХУ-ын Алтай хязгаар, БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай, Цонж аймгаас хүрэлцэн ирсэн 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Чуулганаар ойрын 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бүс нутгийн хөгжлийг тодорхойлохуйц томоохон төслүүдээ танилцуулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар саналаа солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.