Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” болон “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор Жаргалант сумын төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 45 албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шудрагаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Ёслолын үйл ажиллагааны үеэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболд тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.