Боловсрол, Эрүүл мэнд

НАРАН БАГИЙН 225 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ “ЯСЛИ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР” АШИГЛАЛТАД ОРЛОО

Жаргалант сумын Наран багт 2-5 насны 150 хүүхэд, 1,2-2 насны 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “16-р цэцэрлэг” ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Тус бүтээн байгуулалтын ажлыг Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК хариуцан гүйцэтгэсэн байна.

Ийнхүү 225 хүүхдийн багтаамжтай ясли, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор Наран, Рашаант багийн 1200 гаруй айл өрхийн болон бусад багуудын 1,2-5 насны хүүхэд багачууд ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн орон нутагт 20 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Орон нутгийн зүгээс шинэ цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг Тика ОУБ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Цаашид хатуу, зөөлөн эдлэл худалдан авах, гадна талбайг тохижуулах санхүүжилтийн асуудлыг гадаадын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нээлтийн үйл ажиллагааны үеэр онцлон хэллээ.