Бүтээн байгуулалт Цаг үеийн мэдээ

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Удирдах ажилтны 2019 оны анхны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд нар оролцож албан байгууллага, сум орон нутгийн удирдлагуудад аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, холбогдох асуудлаар үүрэг чиглэл өгөв. Тухайлбал: Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймагт 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, ололт амжилт, алдаа дутагдлын талаар танилцуулж 2019 онд хийж хэрэгжүүлэх ажил, зорилго зорилтын талаар танилцуулж, төрийн албан хаагч бүр ажлын сахилга хариуцлагаа

өндөржүүлж ажиллахыг анхааруулав. Мөн аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан Ховд хотын дулаан хангамж, тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг албан байгууллага бүрт хүлээлгэн өглөө. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын санаачлагаар Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан 1 дүгээр сарын 07-27-ны өдрүүдэд “Хоггүй хотод амьдарцгаая” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэн, идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд 90 гаруй байгууллагын дарга, удирдлагууд хүрэлцэн ирэхээс 70 гаруй хувийн ирцтэйгээр оролцжээ.