Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад 17 сумын ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан, Жаргалант сумын багуудын Нийгмийн ажилтнууд зэрэг 50 орчим хүн хамрагдаж байгаа юм.


Жил бүр зохион байгуулдаг тус сургалтаар эрх зүйн хөтчүүдэд шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах арга зүйгээр хангадаг байна.

Ингэснээр бүх сум, албан байгууллагын ажилчид шинэ хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авч, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэлээр хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллаж байгааг холбогдох албаныхан хэлж байна.