Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“БАРУУН БҮСИЙН ЗУУН БУУДАЛТ ДААМЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” БОЛЛОО

Монголын Даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн”-ийг энэ сарын 15-ны өдөр аймгийн ГБХЗГ-т зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга, Даамын холбооны салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачлагаар анх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 9-өөс 62 хүртэлх насны 64 тамирчин оюун ухаанаа сорин оролцсон байна.

Тэмцээнийг Швейцарь системээр, нас харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр явуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр – Ц. Улаанхүү /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/

2-р байр – Д. Ням-Очир /Ховд, Монгол Улсын дэд мастер/

3-р байр – Ц. Одонхүү /Увс, Монгол Улсын дэд мастер/

Тусгай байр – Б. Нурлан /Баян-Өлгий, Монгол Улсын дэд мастер/

Эмэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр – Б. Тунгалагтамир /Увс, Монгол Улсын дэд мастер/

2-р байр – Г. Туул /Увс, Даамын спортын 1-р зэрэгтэй/

3-р байр – Ц. Мягмарсүрэн /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/

Тусгай байр – М. Оюунчимэг /Ховд, Монгол Улсын дэд мастер/ нар тус тус эзэллээ.