Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ХАЙРЫН БЭЛЭГТЭЙ ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” БОЛЛОО

Ховд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам”-ыг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Энэ удаагийн наадам ГХБЗХГ-ын дугуйлангийн сурагчдын толилуулсан “Хайрын бэлэгтэй харшийн наадам” сэдэвт жүжигчилсэн тоглолтоор эхэллээ.

Үүний дараагаар аймгийн шилдэг тэргүүний хүүхдүүдийг шалгаруулах 10 номинацид өрсөлдөн, шилдгээр тодорсон сурагчдыг шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал,
🏆 Оны шилдэг онцлох хүүхэд – У.Билгүүн

🏆 Оны шилдэг энэрэнгүй хүүхэд – Х.Өнөбилэг

🏆 Оны шилдэг оюунлаг хүүхэд – Т.Насанбилэг

🏆 Оны шилдэг удирдагч хүүхэд – Г.Намуун

🏆 Оны шилдэг байгальд ээлтэй хүүхэд – А.Баярмаа

🏆 Оны шилдэг манлайлагч клуб – Ерөнхий боловсролын 2-р сургуулийн “GREEN WORLD” эко клуб

🏆 Оны шилдэг авьяаслаг хүүхэд – М.Халиун

🏆 Оны шилдэг өв соёлыг өвлөгч хүүхэд – Ш.Ундралсүрэн

🏆 Оны шилдэг тамирчин хүүхэд – Ө.Мөнх-Эрдэнэ

🏆 Оны шилдэг техник сэтгэлгээтэй хүүхэд – Д.Тамир нар тус тус шалгарлаа.

Мөн наадмын үеэр Монголын сурагчдын холбооны шагнал “Оны тэргүүний сурагч” медаль, ЗГХА-ГБХЗХГ-ын “Авьяас” алтан медалиар нэр бүхий шилдэг сурагчдыг шагнаж, наадамд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг гардуулан өгсөн юм.