Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас өнөөдөр Жаргалант сумын Төрийн болон Хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй үйлчилгээний ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Засаг дарга Б.Дүгэржав аймаг, орон нутагтаа 2019 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, ололт амжилтыг танилцууллаа.

Мөн ард иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг үйлчилгээний ажилчдын санал бодлыг нь сонсож, төр, хувийн хэвшлийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах чиглэлд хамтран ажиллахыг хүслээ.

Харин тус салбарын ажилчдын зүгээс хэд хэдэн саналыг уламжиллаа. Тухайлбал, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулах нөхцлийг бүрдүүлэх, ногоон байгууламжтай байгууллагуудад татварын хөнгөлөлт эдлүүлэх, ахмад оёдолчдын зүгээс охид бүсгүйчүүдэд Монгол, Европ загварын оёдол эсгүүрийн сургалтыг сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах зэрэг саналуудыг уламжиллаа.