Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

САЛБАР САЛБАРЫН ГАВЬЯАТУУД БОЛОН БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Энэ сарын 27-ны өдөр аймгийн удирдлагууд салбар салбарын гавьяат ажилтнуудын төлөөлөл болон боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын үе үеийн төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

 

Уулзалтын үеэр Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө салбар салбарт ажиллаж хөдөлмөрлөж ирсэн гавьяатуудын зүгээс орон нутгийн цаашдын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй хэд хэдэн саналыг уламжилсан юм.

Тухайлбал, хогны менежментийг сайжруулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, үхэр малыг хотын төвөөс гаргах, нохой устгалын ажлыг тогтмол зохион байгуулж хэвших зэрэг хот тохижилтын чиглэлийн ажлуудын талаарх саналаа хэлж байлаа.

Мөн уулзалтад оролцогчид боловсрол, эрүүл мэндийн салбаруудад хийж, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан санал солилцсон юм.