Цаг үеийн мэдээ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

“Нэмэлт Орлогын Сан”
Нэмэлт Орлогын Сан юу санал болгож байна вэ?
Ховд аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон шалгарсан байгууллага, хамт олон, иргэнд тус бүрд 25,0 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгох “Нэмэлт Орлогын Сан”-г танилцуулж байгаад таатай байна. Сангийн Менежментийн Хороо ирүүлсэн бүх төслийн саналыг хүлээн авч, Төсөл Сонгон Шалгаруулах Тусгай Комисс хамгийн ирээдүйтэй гэсэн төслийн саналуудыг шалгаруулна.
Ховд аймгийн Тусгай Хамгаалалттай Нутаг болон орчны бүсэд оршин суудаг, бүртгэлтэй бүх хүмүүсийг оролцохыг урьж байна. Сонирхсон хүмүүс, хамт олон болон компаниуд өөрийн санаагаа нарийвчлан тусгасан албан ёсны төслөө ирүүлнэ. Нэмэлт Орлогын Сан нь төсөлд шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг бус, нэг хэсэгт нь дэмжлэг үзүүлэх тул ашиг тус хүртэгч өөрийн зүгээс оруулах хувь нэмрээ тодорхой тусгасан байх хэрэгтэй (жишээ нь: шинээр авах эд хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөгөө өгөх үйлчилгээ, г.м.). Аймгийн Захиргааны, Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын Газрын буюу “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн ажилтнуудтай ойрын холбоотой хүмүүст төсөл ирүүлэхийг зөвшөөрөхгүй.
Төслийг 2020.01.31-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 420 тоотод бичгээр болон цахим хэлбэрэээр хүлээн авна.
Бид юу хайж байна вэ?
Бид Тусгай Хамгаалалттай Газар болон орчны бүсэд байгальд ээлтэй нөөцийн ашиглалт, ядуурлыг бууруулахад чиглэсэн төслүүдийн санал хайж байна. Хэрэгжүүлэх боломжтой санал гаргаж, тэр шинэлэг санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа тийм хүмүүсийг бид хайж байна. Орлого олох үр дүнтэй ажил төлөвлөн, хэрэгжүүлэхийн сацуу нөөцийн тогтворгүй ашиглалтаас үүдсэн хэт ашиглалтыг бууруулахыг эрмэлзсэн оролцогчдыг бид дэмжихийг хүсэж байна. Дэвшүүлсэн санаа бүр бидэнд чухал!
Доорх талбаруудад хамааралтай төслүүдийг бид онцгой анхааран авч үзэх болно. Үүнд:
• Эмэгтэйчүүд манлайлсан үйл ажиллагаа
• Бичил бизнес
• Тогтвортой аялал жуулчлал
• Тогтвортой хөдөө аж ахуй
• Хог хаягдал дахин боловсруулах

Хэрхэн ажиллах вэ?
Алхам 1 – Төсөл ирүүлэх
Бичсэн төслөө шаардсан бүх материалын хамт бидэнд өгөхөөр бэлдэх.( Төсөл бичих загварыг аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас эсвэл (“Нэмэлт Орлогын Сан”-гийн багаас мэдээлэл авна уу; төсөл бичих сургалт өгч болно.) Төслөө Сангийн Менежерт (“Сан удирдах баг” гэж асуух) өгөх ба эсвэл khovdALFund@gmail.com мэйлээр “Нэмэлт Орлогын Сан” гэсэн тодруулга бичиж явуулна. Танд бүртгэлийн дугаар өгнө.
Алхам 2 – Бүх төслийг сонгон шалгаруулахад бэлдэнэ
Сангийн Менежментийн Хороо бүх төслийг хүлээн авч Сонгон Шалгаруулах Комисст танилцуулахаар бэлдэнэ. Сонгон Шалгаруулах Комиссын гишүүд компанийн болон хүний нэргүй зөвхөн төслийн санааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна. Сангийн Менежментийн баг бүх төслийн нэргүй хуулбарыг төсөл хүлээн авах хугацаа дууссанаас (31.01.2020) хойш 7 хоногийн дараа Сонгон Шалгаруулах багийн гишүүдэд өгнө.
Алхам 3 – Сонгон Шалгаруулах Комисс тэтгэлэг хүлээн авагчийг шалгаруулах
Сонгон Шалгаруулах Комисс 6 гишүүнтэй байна. Энэ комиссын гишүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас авч болно. Сонгон Шалгаруулах Комиссын бүх 6 гишүүн цуглаж төсөл тус бүрийг хэлэлцэнэ. Тэд хамгийн ирээдүйтэй саналуудыг сонгож ярилцлага хийх урьдчилсан жагсаалтад оруулна.
Алхам 4 -Сонгон шалгаруулах явц
Сонгон шалгаруулах комисс зарим нэг тохиолдолд ярилцлага хийх урьдчилсан жагсаалтад орсон нэр дэвшигчээс илүү мэдээлэл шаардаж магадгүй. Энэ тохиолдолд төслийн удирдлагын багаас тантай холбоо барьж танд мэдээллийг дамжуулах болно. Үүний дараа төслүүдийг эрэмбэлэн эрэмбийн дарааллаар сангаас хөрөнгө хуваарилна. Ярилцлагад орсон бүх нэр дэвшигчид санхүүжилт авахгүй байх магадлалтайг анхаарна уу.
Алхам 5 – Тэтгэлэг хүлээн авагчдад мэдэгдэх
Тэтгэлэг авахаар сонгогдсон нэр дэвшигчдийг Сангийн Менежментийн Хорооноос урьж цаашдын үйл явцын талаар ярилцана. Дэмжлэг авсан бүх төслүүдийг Ховд аймгийн khovd.gov.mn веб хуудсанд нэр (бизнесийн) болон тэдний гаргасан санааны талаар зарим нэг мэдээллийг (тэтгэлэг хүлээн авагчтай урьдчилан тохиролцсоны дагуу) тавьж танилцуулна.
Алхам 6 – Бараа, үйлчилгээ авах
Сан нь тэтгэлэг хүлээн авагчдад бэлэн мөнгө олгохгүй, харин бараа, үйлчилгээний өртгийг ханган нийлүүлэгчдэд шууд төлнө.
Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?
Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:
• Төслийн нарийвчилсан санал боловсруулж (хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хамт) бидэнд өгөх. Бид төсөл бичих загвар маягт бэлдсэнийг та аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудаснаас татаж авах боломжтой.
• Оршин суудаг газрын бүртгэлийн хуулбар
• Өөрийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийн нотлох баримтын хуулбарыг нэмж оруулна уу.
Хэрэв та сонирхож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал бидэнтэй 95045658; 95045157 утсаар эсвэл khovdALFund@gmail.com мэйлээр холбогдож, мөн аймгийн www.http://khovd.gov.mn/ веб хуудас руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Бүтээлч байж, бидэнд саналаа илгээнэ үү!

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР ТАТАХ