Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АХМАД ТЭЭВЭРЧИН Д.ЦАГААНЦООЖИД АЛТАНГАДАС ОДОН ГАРДУУЛЛАА

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 80 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар шагнагдсан.

Тэдний нэг нь болох Чандмань сумын харьяат, ахмад тээвэрчин Дамдинсүрэнгийн Цагаанцоожийн “Алтангадас одон”-г өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав гардуулан өгч, баяр хүргэлээ.

Д.Цагаанцоож нь 1977 оноос 2010 он хүртэл Ховд аймгийн Авто тээврийн 4-р баазад ажиллаад, гавьяаныхаа амралтад гарсан байна. Насаараа зам тээврийн салбарт ажилласан түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын “Онц тээвэрчин”, Замын Цагдаагийн Ерөнхий газрын “Осолгүй манлай тээвэрчин”, “3-р таван жилийн гавшгайч” цол тэмдэг болон ойн медалиудаар шагнаж байжээ.