Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ЖАРГАЛСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МӨНХХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан энэ сарын 20-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллах үеэрээ ХАА-н газрын дарга Г.Гончигсүрэн болон сумын удирдлагуудын хамтаар МАА-н багийн айл өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Энэ үеэр сумын төвөөс 20 гаруй км-ын зайд, далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт орших Хаг багийн нутаг Дулаан өтөгийн орой хэмээх газар өвөлжиж буй Улсын аварга малчин Ч.Оюун гуйанд очсон юм.


Улсын аварга малчин Ч.Оюун гуйанх энэ жил бод, бог нийлсэн 1200 толгой мал тоолуулсан бөгөөд хавартаа 400 гаруй төл авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

44 дэх жилдээ мал маллаж буй тэрбээр “Энэ жил ойрын хэдэн жилд тохиогоогүй өнөтэй сайхан өвөл болж байгаа тул төл малаа хорогдолгүй авч, урин хавартай золгоно доо” гэж ярьж байна.

Энэ жил Мөнххайрхан сумын МАА-н 4 багт нийт 595 малчин өрхийн 111 мянган толгой мал өвөлжих юм.

Үүний дараагаар ажлын хэсгийнхэн сумын иргэд хөдөлмөрчид, төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж, 2019 онд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад хийж хэрэгжүүлсэн ажлууд болон 2020 оны зорилго, зорилтоо танилцууллаа.

Мөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, ЕБС, Дотуур байр, Цэцэрлэг, Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонсож ажилласан юм.