Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн “Есөн алдартан”-ыг шалгаруулна

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолоор “Аймгийн шагналын журам” баталсан байдаг. Энэхүү журмын дагуу жил бүр сар шинийн баярын өмнө аймгийн “Есөн алдартан” шалгаруулдаг.

Үүний дагуу улирлан өнгөрч буй Гахай жилийн “Есөн алдартан”-ы номинацид нэр дэвших байгууллага, хамт олон 2-р сарын 15-ны өдрийн дотор холбогдох материалаа аймгийн Засаг даргын Тамгын газрын 202 тоотод ирүүлнэ үү.

Аймгийн “Есөн алдартан”-ыг дараахь номинациар шалгаруулна. Үүнд:

1.Боловсролын салбарын алдартан
2.Эрүүл мэндийн салбарын алдартан
3.Барилга, дэд бүтцийн салбарын алдартан
4.Санхүүгийн салбарын алдартан
5.Бизнесийн салбарын алдартан
6.Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартан
7.Соёл урлагийн салбарын алдартан
8.Төр захиргаа, хууль зүйн салбарын алдартан
9.Спортын салбарын алдартан

Материал ирүүлэхдээ “Аймгийн шагналын журам”-ын 2.1, 2.3, 2.8, 3.3.4 дэх заалтын шаардлага хангасан байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9943-8885 утсаар лавлана уу.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР