Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо

Өнөөдөр /2020.02.19/ аймгийн Онцгой комисс хуралдаж, 2020 он гарснаас хойших 9 удаагийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, Covid-19-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн мэргэжлийн байгууллагуудын ажлын тайлан мэдээллийг хэлэлцлээ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 3-р сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан цаашид орон нутагтаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрүүдийг гаргасан юм.


Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас Covid-19-ээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа бөгөөд цаашид ариутгал халдваргүйжүүлэлтийн уусмал, хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг нөөц бүрдүүлэхэд шаардагдах төсөв санхүүгийн урьдчилсан тооцооллыг нарийвчлан гаргасан байна. Цаашид шаардлагатай нөөцийг хэрхэн бүрдүүлэх талаар Онцгой комиссын гишүүд санал солилцлоо.

Мөн өнөөдрийн хурлаар Сар шинийн баярын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр ажиллуулах, Онцгой комиссын гишүүд тусгай хуваарийн дагуу эргүүл, хяналтын ажил хийх зэрэг анхаарах асуудлуудын талаар тодорхой шийдвэрийг шийдвэр гаргалаа.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай ажлын хэсэг”-ийн зүгээс орон нутгийнхаа оёдлын үйлдвэрүүд, оёдолчдоо түшиглэн 58 мянган амны хаалт үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр амны хаалтыг Ховд аймгийн 17 сумын төв суурин газруудад амьдарч буй иргэдэд 2-р сарын 20-ны өдрөөс эхлэн багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудаар дамжуулан түгээхээр төлөвлөжээ.