Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРВИ СУМАНД АЖИЛЛАВ

2019 оны орон нутгийн анхны томилолтоо 01-р сарын 05-ны өдөр Дөргөн сумаас эхэлсэн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн, Чандмань, сумдад ажиллаад энэ сарын 07-ны өдөр Дарви суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн сумдын мал өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж малчидтай уулзахаас гадна сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсон ажиллаж байна. Дарви сумын иргэдтэй хийсэн уулзалтанд 250 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцлоо. Уулзалтанд оролцогчдод Засаг дарга Б.Дүгэржав аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тус сумын иргэд орон нутагт ажиллаж өнгөрсөн онд хийсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар тодорхой мэдээлэл өгсөнд баяртай байлаа. Ялангуяа “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганаар малчдын орлогын гол эх үүсвэр болсон ноолуурыг ченжийн гар дамжуулахүйгээр “Говь” компанид шууд нийлүүлэх гэрээ байгуулсанд талархах хүн олон байлаа. Мөн авилга, хүнд суртлыг багасгаж, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Хариуцлагатай Тунгалаг төр” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг онцоллоо.

ВИДЕО: