Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Хандив, тусламж үзүүлсээр байна

“COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болгож төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.12/ Ховд аймгийн:
-Төрийн банкны Ховд салбарын хамт олон–1,0 сая төгрөг
-Шүүхийн хамт олон – 1 сая 25 мянган төгрөг
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 590 мянган төгрөг
-Ус, цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон – 1,0 сая төгрөг
-Ерөнхий боловсролын 3-р сургуулийн хамт олон – 900 мянган төгрөг, 10 литр чацаргана
-Ерөнхий боловсролын 6-р сургуулийн хамт олон – 900 мянган төгрөг
-Цаст-Алтай цогцолбор сургуулийн хамт олон – 800 мянган төгрөг
-Прогресс сургуулийн хамт олон – 760 мянган төгрөгийг
тус тус хандивлаж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.