Цаг үеийн мэдээ

ЦЭЦЭГ СУМАНД ӨВӨЛЖИЛТ ӨНӨТЭЙ БОЛЖ БАЙНА

Энэ сарын 5-аас эхлэн аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллаж байна. Цэцэг сумын хувьд одоогоор цас багатай учраас өвөлжилт өнөтэй болж байна.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.

Ажлын хэсэг тус сумын Баян-Овоо багийн нутаг “Булган үзүүр” гэх газар өвөлжиж буй аймгийн Залуу аварга малчин О.Ганхүрэлийнд очиж өвөлжилтийн байдлын талаар ярилцлаа. Энэ жилийн хувьд  цас багатай, өдөртөө харьцангуй дулаан байгаагаас одоогоор өвөлжилт хүндрээгүй, өнөтэй сайхан байна. Ажлын хэсэг тус сумын удирдлагууд, албан байгууллагуудын дарга эрхлэгч, төрийн албан хаагчидтай уулзлаа. Авилга, хүнд сурталгүй аймаг болох зорилтын хүрээнд “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа учраас Цэцэг сумын төрийн байгууллага, албан хаагч бүр ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга анхаарууллаа. Дараагаар нь тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ онд аймгийн хэмжээнд нийтдээ 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд Цэцэг суманд л гэхэд 4,9 км хатуу хучилттай авто зам, Ард Аюуш цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилгын засварын ажил, ЖДҮ-ийн төсөл, худаг мал угаалгын ванн, халуун ус саун зэрэг олон ажлууд хийгдэнэ.

ВИДЕО:

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав-н зураг.