Байгал орчин Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“SPACES” ТӨСЛИЙН БАГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын БОАЖЯам, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 3-р сараас эхлэн “SPACES” буюу “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.

2022 он хүртэл хэрэгжих тус төслийн Ховд аймагт ажиллах хөгжлийн зөвлөхүүд, төслийн мэргэжилтнүүдийг өнөөдөр /2020.04.16/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төслийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалын хөгжүүлж, гадаадаас Ховд аймгийн зорьж ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлууд, байгалийн нөөцийн хэт их ашиглалтыг багасгах замаар ТХГН болон тэдгээрийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг хэрхэн дэмжих талаар санал солилцлоо.