Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ 4, 5-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4-р сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар, зайлшгүй тохиолдолд ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах эхний ээлжийн шалгалтыг Ховд аймагт 4-р сарын 28-наас 5-р сарын 22-ны өдрийн хооронд зохион байгуулах юм.

Өнөөдөр (2019.04.21) Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөл хуралдаж, онцгой нөхцөл байдлын үед шалгалтыг зохион байгуулахад анхаарах зүйлс, ТАЗ-ийн 141-р тогтоолыг хэрэгжүүлэх аргачлалын талаар хэлэлцэж, тус шалгалтыг зохион байгуулах комисс, 1, 2-р дэд комиссыг баталлаа.

Нийт 29 албан тушаалын орон тоонд Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах бөгөөд шалгалтыг хуваарийн дагуу 7 хоног тутамд 1 удаа зохион байгуулах юм.

Ингэхдээ шалгалтын товыг 3 өдрийн өмнө зарлаж, оролцогчдын бүртгэлийг шалгалтын өмнөх өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Төрийн албаны салбар зөвлөл цахимаар хүлээн авна.