Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“Мерси кор” ОУБ-аас хандив өглөө

Аймаг, орон нутгийн түвшинд “КОВИД-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комисс болон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт “Мерси кор” ОУБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс халдвар хамгааллын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. Үүнд:
– 30 ширхэг хамгаалалтын хувцас
– 1000 ширхэг амны хаалт
– 100 ширхэг хамгаалалтын нүдний шил
– 2 хайрцаг нэг удаагийн бээлий
– 10 ширхэг зайнаас халуун хэмжигч
– 5 ширхэг ариутгал халдваргүйтгэлийн автомаксыг “КОВИД-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хэвлэмэл материалын хамтаар хүлээлгэн өглөө.


Мөн тус хөтөлбөрөөс аймгийн Мал эмнэлэгийн газарт мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд нь зориулж 1 390 000 төгрөгийн шатахууны талоны тусламжийг үзүүлсэн юм.