Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ШИЛДЭГ УГИЙН БИЧИГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Угийн бичиг хөтлөхийг өрх бүрт дадал болгох, ахмад үе нь үлгэрлэн хөтлүүлж түгээн дэлгэрүүлэх, өсвөр үе, залуучуудад ураг төрөл дотроосоо гэрлэх, үерхэхийн хор уршгийг ойлгуулах, цус ойртолтоос сэргийлэх зорилгоор аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Нийтийн номын сан, Сумдын соёлын төвүүд хамтран “Угийн бичиг-Ургийн хэлхээ” хөдөлгөөнийг энэ оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Тус хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан “Шилдэг угийн бичиг шалгаруулах уралдаан”-ы эхний шатанд оролцож, шалгарсан Жаргалант сумын Наран багийн иргэн Б.Гомбожавын шагналыг өнөөдөр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг гардуулан өглөө.

“Угийн бичиг-Ургийн хэлхээ” хөдөлгөөнийг 2020 оны 12-р сарын 15 хүртэл өрнүүлэх бөгөөд угийн бичиг хөтлөх арга зүйд сургах гарын авлага хэвлүүлэх, сургалт явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ чиглэлийн мэдээлэл хүргэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.