МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТАСЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР М.ОТГОНХИШИГ ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг дахь Салбар зөвлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн, Нарийн бичгийн даргын орон тооны тусгай шалгалтыг 6-р сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдөр тус сонгон шалгаруулалтад тэнцсэн аймгуудын Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар албан ёсоор ажлаа хүлээн авч, ТАЗ-өөс холбогдох үүрэг чиглэлийг цахимаар авлаа.

Ховд аймаг дахь ТАСЗ-ийн орон тооны Нарийн бичгийн даргаар төрийн албаны шатлан дэвшүүлэх чадахуйн зарчим буюу мерит зарчмыг хангаж, тусгай шалгалтад тэнцсэн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн М.Отгонхишиг томилогдсон юм.


ТАСЗ-ийн Нарийн бичгийн дарга нь цаашид орон нутагтаа Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.