Хууль, эрх зүй

ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2018 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон ААН, байгууллагууд, иргэд олон нийтэд танилцууллаа. Тус тайлангийн хурал, хэлэлцүүлгийн гол зорилго нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах замаар иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа сайжруулах, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах юм. 2018 онд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргээ амжилттай биелүүлж, гэмт хэрэг зөрчлийг 20,4 хувиар бууруулсан талаар албаныхан мэдээллээ.


Мөн энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцдог байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан юм.