Байгал орчин МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Хичээлийн шинэ жилийн болон 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр гаргасан аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын дагуу өнөөдөр 17 суманд нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчны бүсийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн 6 байгууллагын 230 гаруй албан хаагч оролцож, гудамж талбайн хог хаягдал, шарилжийг цэвэрлэн, нэгдсэн хогийн цэгт хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Уг ажилд Ховд аймаг дахь ШШГГ-ын 457-р ангийн хамт олон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан бүтээлч санаачлагаараа нэгдэж байгаа юм.

Цэвэрлэгээний ажлын дараагаар мэргэжлийн байгууллагуудаас ЕБС, цэцэрлэгийн орчны бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх юм.